- Жижиг бизнесийг хамруулах
даатгалын хэлбэрүүд
- Бизнесийн хөрөнгийн даатгал
- Хариуцлагын даатгал
- Ажилчдын нөхөн олговрын даатгал
- Бусад даатгалууд
- Хариуцлагаас давсан хэсгийн даатгалууд
- Ажиллагсдын өмнө хүлээх үүрэг хариуцлагын
даатгал
- Амь насны даатгал
- Санал болгож буй үйл
ажиллагаа
- ХИЧЭЭЛ 5 Бизнес
төлөвлөгөө
- ХИЧЭЭЛ 5 Асуулт
|
[Дээшээ буц]
Жижиг бизнесийг
хамруулах даатгалын хэлбэрүүд
| Сэтгэгдлээ хуваалцах |
Келли Дэйвис
Даатгалын Агент |
| "Бизнесээ эхлэхээс
өмнө даатгалын мэргэжилтэнтэй ярилцах
хэрэгтэй" |
 |
Бичвэр -
html | | |
Бизнесийн гараагаа эхлэх явцад татан оролцуулвал зохистой
хүний нэг бол хуулийн зөвлөх, нягтлан бодогчоос гадна
даатгалын агент байх ёстой. Даатгалтай холбоотой бүх асуудлыг
хариуцаж ажиллах нэг хүн байх нь ихээхэн тус нэмэртэй байж
болох юм. Жижиг бизнесийн хэрэгцээг бодолцож боловсруулсан,
даатгалтай холбоотой тэдний асуудлын ихэнхийг нь нэг багцад
хамруулсан даатгалын төрлүүд байдаг.
Даатгал зөвхөн таны хувьд ч бус бизнесийн тань бусад
харилцаанд чухал ач холбогдолтой. Жишээлбэл, та конторын
талбай түрээслэх гэж байна бодъё. Тэгвэл бизнес тань нэг
шөнийн дотор үгүй болохгүй гэдгийг баталгаажуулсан даатгалын
гэрчилгээ авах эсвэл өмнө нь хийгдсэн даатгал дээр нэмэлт
жагсаалтаар оруулсан байх шаардлагыг түрээслүүлэгч тал голдуу
тавьдаг.
Даатгалд хамруулах замаар урьдчилан сэргийлж болох зарим
нэгэн эрсдэлийг дор танилцуулъя:
Бизнесийн өмч хөрөнгийн
даатгал
Өмч хөрөнгийн даатгалд таны хөрөнгийг маш олон төрлийн
осол,алдагдлаас хамгаалах төрөл бүрийн нөхцлүүд тусгагдсан
байдаг:
- Барилга.Бизнесээ явуулж буй барилга таны эзэмшлийнх бол
даатгагдсан байх ёстой. Хэрэв та байр түрээсэлдэг бол
түрээслүүлэгч тань энэ төрлийн даатгалд хамрагдсан байх
ёстой.
- Бизнесийн өмч хөрөнгөнд ширээ,сандал,тоног төхөөрөмж
багтдаг. Түүнчлэн түрээсэлж буй байраа засаж сайжруулж болох
ба хийгдсэн зүйлээ мөн даатгахыг мөн хүсч болох юм.Засвар,
өөрчлөлт гэдэгт жишээлбэл, тусгаарлагч хана буюу түр хана,
зарлалын самбар, эсвэл үйлчлүүлэгчдээ хүлээн авах хэсэгт
барьсан лангуу гэх мэт орно.
- Орлогын алдагдал
- Газар хөдлөлт
- Үер (болдог ч байж болно, үгүй ч байж болно)
Эрсдэлийн бүх хэлбэрийг хамарч буй даатгалууд таны тоног
төхөөрөмж, техник болон програм хангамж, түүнчлэн үнэ цэнэтэй
тайлан, бүртгэл, мэдээлэл зэргийг хамрахаар бүтэцтэй байх
ёстой гэдгийг санаж яв. Сайн боловсруулагдсан даатгал эвдрэл
гарснаас үүдэн гарч болзошгүй орлогын алдагдал, түүнчлэн таны
бизнесийг түр зогсоож болзошгүй бусад осол,гамшгийг багтаасан
чадсан байдаг.
Хариуцлагын даатгал
Ерөнхий хариуцлагын иж бүрэн даатгалаар гуравдагч этгээдийг
дараах чиглэлээр хамруулна:
- Хувь хүний гэмтэл буюу зар сурталчилгаанаас үүдэлтэй
гэмтэл
- Хэрэв та байр түрээсэлж байгаа бол гал түймрийн
даатгалыг заавал хийлгэнэ. Ийм даатгал хийлгэсэнээр өөрийн
анхаарал болгоомж болгоомжгүй байдлаас байр түрээслүүлэгчийн
өмч хөрөнгөнд учрах эвдрэл,хохирлоос хамгаална. Жишээлбэл,
та харихаар явахдаа жижиг халаагуурыг унтраахаа мартжээ.
Шөнө халаагуур дэлбэрч гал гарснаас та түрээслүүлэгчийн
байранд түймрийн болон утааны улмаас хохирол гаргасан. Энэ
тохиолдолд та халаагуурыг санамсаргүй залгаатай орхисоноос
хохирол гарсан байна. Чухам ийм үед л гал түймрийн даатгал
таны хөрөнгө оруулалтыг энэ тохиолдолд хамгаалж чадна.
- Бүтээгдэхүүн ба дууссан үйлдвэрлэл
- Эрүүл мэндийн зардал болон эмчилгээний төлбөр
- Таны эд хөрөнгөд хамаатай ерөнхий Хариуцлага. Үүний
түгээмэл нэг жишээ бол " хивсэнд гарсан цоорхойд тээглэсний
улмаас гарах хохирлыг "-ийг хэлж болох юм.
Зарим тохиолдолд таны үзүүлж буй үйлчилгээ, эрхэлж буй
бизнесээс шалтгаалан даатгалд бүтээгдэхүүн, дууссан үйлдвэрлэл
болон гэмтэл авах буюу зар сурталчилгаагаар нэр төрд халдах
зэргийг ороогүй байж болно. Үүний жишээ бол, танай компаний
эсрэг шүүхдэхэд хүргэж болох алдаа, анзаараггүй байдлаас үүдэн
гарах гарз хохирлыг хамруулсан мэргэжлийн хариуцлага, хууль
ёсны дагуу ажиллаагүй буюу мэргэжлийн түвшинд
ажиллаагүй,санамсаргүй гаргасан алдаа,эндэгдлийн даатгалууд
танай бизнесийн чиглэлээр байдаг байж болох юм.Анхаарал,сэрэмж
дээд зэргээр шаардсан буюу стандартыг дээд зэргээр хангаж
ажиллахыг шаарддаг жишээлбэл, өмгөөлөгч, инженерийн зөвлөх
мэргэжилтэн, даатгалын мэргэжилтэн, үл хөдлөх хөрөнгийн агент,
эмч, шүдний эмч зэрэг мэргэжлүүдийн хувьд энэ байдал
гардаг.
Ажиллагсдын нөхөн олговрын
даатгал (Гэнэтийн ослын даатгал)
Таны бизнес ажилчид авч ажиллуулдаг бол энэ төрлийн даатгал
зайлшгүй шаардлагатай. Эхэлж буй жижиг бизнесийн олонхи нь
Нөхөн олговрын Төрийн Сан уг шаардлагыг биелүүлэх ёстой гэж
үздэг. Бизнес өргөжихийн хэрээр та хамралт сайтай даатгалыг
илүү боломжийн үнээр "худалдан авч" болох юм. Үүний зэрэгцээ
ажиллагсдын нөхөн олговрын даатгал (гэнэтийн ослын даатгал)
хийдэг зарим байгууллагууд эрсдэлийн менежмент болон алдагдлыг
хянах нэмэлт үйлчилгээг санал болгодог нь таны бизнест үйл
ажиллагаанд ашигтай байдаг. Эдгээр үйлчилгээ нь гомдол
барагдуулахтай холбоотой зардлыг урт хугацаанд багасгах,
доогуур түвшинд барихад танд тус дөхөмтэй байдаг. Эрсдэлийн
менежментийг эрсдэл үүрэхтэй андуурч болохгүй. Даатгалын
компани ажилчдын нөхөн төлбөрийн эрсдэлийн даатгалыг (гэнэтийн
ослын даатгалыг) 100% хариуцна гэж тооцоолох ёстой.
Бусад даатгал
- Компанийн тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах.
(Хариуцлага, дэлгэрэнгүй, Даатгал хийгдээгүй/даатгал нь
доогуур хийгдсэн тээврийн хэрэгсэл мөргөлдөх.)
- Эрүүл мэндийн даатгалыг төлөвлөхдөө бизнестээ таарсан
хэмжээгээр хийх ёстой. (даатгалын ашиг тус:энэ даатгалд
хамруулах нь сайн боловсон хүчин ажилд авахад нөлөөлөх ач
холбогдолтой).
Хариуцлагаас давсан хэсгийг
даатгуулах
Эдгээр нь таны сонгож байгаа даатгалын байгууллага даатгалд
хамруулах дээд хязгаараас давсан буюу хэтэрсэн хариуцлага
бөгөөд түүнийг хоёр замаар тодорхойлж, шийдвэрлэж болно:
- Дээд хязгаараас давсан хэсгийн хариуцлагын даатгалыг
500000 ам.доллараас 1,0 сая,заримдаа бүр 5,0 сая хүртэлх
хэмжээгээр үндсэн даатгалын "энд тэнд орсон" заалтуудын
дагуу нэмэгдэл үнээр даатгал хийж болно.
- "Даатгалын бүх төрлийг хамруулсан арилжааны даатгал"
хэмээн нэрлэгддэг даатгал хийлгэсэнээр үндсэн даатгалаас
давж байгаа хэсгийн ихэнх, түүний дотор бизнесийн даатгал,
бизнесийн бүрэлдэхүүн хэсгүүд болон ажиллагсдын нөхөн
олговрыг (гэнэтийн ослын даатгал)-ыг даатгалд хамруулж
болно.
САНАЖ ЯВАХ ЗҮЙЛС: Таны сонгосон даатгалын байгууллага
доогуур хязгаарлалтууд санал болгож болох бөгөөд энэ нь төлж
буй нэмэгдэл үнийн талаас харахад ашигтай харагдаж болно.
Гэхдээ ухаантай бизнес эрхлэгч наад зах нь 1 сая долларын
хүрээнд хязгаараа тогтоох нь зүйтэй. Нэмэгдэл үнэ ихэнхдээ
төлж болохоор хэмжээтэй байдаг бөгөөд заргаа шүүхээр шийдүүлэх
явдал их гардаг өнөөгийн орчинд энэ нь нэлээд тустай.
- Жишээлбэл, та бизнес эрхлэгч бөгөөд тээврийн осол гаргаж
таны буруутай болохыг тогтоосон байна. Үүний дээр осолд
өртсөн хүн тахир дутуу болжээ. Иймэрхүү төрлийн осол
гаргасанаараа та олон сая долларын өр төлбөрт орж болно.
Ажиллагсдын өмнө хүлээх үүрэг
хариуцлагын даатгал
Ажиллагсдын өмнө хүлээх үүрэг хариуцлагын даатгалд олон
компани 2000-аас 1 сая хүртэл долларын эрсдэлийг даатгуулдаг.
Багахан цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесийн хувьд
ажиллагсдын өмнө хүлээх үүрэг хариуцлагатай холбоотой асуудал
гарах нь ховор байдаг хэдий ч байгууллага өргөжихийн хэрээр
бизнесийн үйл ажиллагааны бодлогод орхигдуулдаг гэрээ цуцлахад
алдаа гаргах эсвэл бэлгийн сэдэлтэй халдлагатай холбоотой
шүүхдэх явдал гарах нь их болдог.
Амь насны даатгал
Дээр дурьдсанчлан,та бизнесийн түнш нас нөхцлөө гэхэд та
хоёрын хооронд байгуулсан худалдан авах-борлуулах гэрээ таны
түншийн амь насны даатгалаас санхүүжигдэнэ. Бизнес тань өсч
томрохын хэрээр энэ төрлийн даатгалын хэмжээг нэмэгдүүлж
болно.
[Буцах]
Санал болгож буй үйл
ажиллагаанууд:
- Бизнесийн гараагаа эхлэхээс сонгон шалгаруулж
авах гэж буй буй хуулийн зөвлөх, нягтлан бодогч болон
даатгалын мэргэжилтнийхээ тухай тодорхойлолт, мэдээлэл
цуглуулах нь мэргэжлийн туслалцаа авах зохих хүнээ зөв
сонгон авахад тус болно. Мэргэжлийн багийн гишүүн хэмээн
үзэж эхний удаа тодорхой нэгэн асуудлаар үнэ төлбөргүй
зөвлөлгөө авч шалгаж болох юм.
[Буцах]
5-р хичээлд зориулсан Бизнес
төлөвлөгөө: Даатгал
Энэ хичээлийн Бизнес төлөвлөгөөний загвар 5 гэсэн бизнес
төлөвлөгөөний загварыг комьютертээ хуулж,хадгалаад бөглөхийг
чин сэтгэлээсээ зөвлөж байна.
Бизнес төлөвлөгөөний загварыг
бөглөх заавар:
- Хайрцаг бүрт өөрчлөлт оруулах ёсгүй гарчгийг ТОМ ҮСГЭЭР
бичсэн байгаа
- Гарчиг бүрийн дор дараах өгүүлбэрээр эхэлсэн өгүүлбэр
бий "Энд бөглө " Энэ нь мэдээлэл оруулах зай юм.
Мэдээлэл оруулах хайрцаг нь оруулах мэдээллийн хэмжээгээр
уртасч, томрох тул шаардлагатай гэж үзсэн зүйлээ бичиж
болно.
- Хайрцаг бүрийг бөглөж дууссаны дараа "энд
бөглөнө" гэсэн өгүүлбэрийг устгахад хайрцаг дахь гарчиг
болон таны бөглөсөн мэдээллийг л зөвхөн үлдээх болно.
Хичээлийг
үзэх хугацаандаа бизнес төлөвлөгөөний хэсэг бүрийг бөглөхийг
зөвлөж байна.
1-ээс 12-р хичээлийн загваруудыг бүгдийг нь нэг документ
байдлаар хуулж хадгалах боломжтой:
Судалгаагаар ажиглагдсан зүйл,танилцуулах мэдээллийг
хангалттай оруул. Танилцуулга,мэдээлэл, өөрийн намтар, график,
хүснэгт, хүн ам зүйн болон судалгааны тоо баримтуудыг ашиглан
сонирхолтой болго. Та бизнес төлөвлөгөөгөө бичиж дууссаны
дараа хэвлэж 12 хэсгийг бүгдийг нь нэгтгэ.
Бизнес төлөвлөгөөг бичих олон загвар, маягтуудыг номын сан,
номын дэлгүүр болон бэлэн программаас олж болно.
[Буцах]
ХИЧЭЭЛ 5 Асуулт:
Даатгал
|