My Own Business Website

 

Энэ хичээлээр бид бизнесийн эзэн бүр гаргах ёстой гурван шийдвэрийг авч үзнэ:

  1. Бизнест дангаараа орох уу, түнштэй орох уу.
  2. Бизнесээ ямар төрлийн зохион байгуулалтаар эхлэх гэж байна: хувиараа эрхлэх аж ахуй, нөхөрлөл, корпораци, хязгаарлагдмал хариуцлагатай компани.
  3. Мэргэжлийн ямар зөвлөгч сонгох вэ.
  • Та түнштэй байх хэрэгтэй юү
    • Эерэг тал
    • Сөрөг тал
  • Ямар төрлийн бизнесийн зохион байгуулалт танд хамгийн сайн таарах вэ?
    • Хувиараа эрхлэх аж ахуй
    • Бүрэн хэмжээний нөхөрлөл
    • Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл
    • Корпораци
    • "S" Корпораци
    • Хязгаарлагдмал хариуцлагатай компани
  • Танд нөлөөлж болох хуулиуд
    • Орлогын татварын мэдүүлэг
    • Онцгой эрхийн татварын мэдүүлэг
    • Ажил эрхлэлтийн татварын мэдүүлэг
    • Суутгал болон ажил эрхлэлтийн татварт эзлэх ажил олгогчийн хувийг төлөх хугацаа
    • Ажилгүйдлийн татварын мэдүүлэг ба төлбөр
    • Борлуулалтын татварын тайлан ба төлбөр
  • Мэргэжлийн хүмүүс танд яаж туслах вэ?
    • Өмгөөлөгч
    • Нягтлан бодогч
    • Цалин хөлсний сангийн үйлчилгээ үзүүлэгч
    • Бусад мэргэжлийн хүмүүс
  • Санал болгох үйл ажиллагаанууд
  • 4 ДҮГЭЭР БҮЛЭГ Бизнес төлөвлөгөө
  • 4 ДҮГЭЭР БҮЛЭГ Асуулт хариулт

[Дээшээ буц]

Та түнштэй байх хэрэгтэй юү

Сэтгэгдэл
Б.Ж. Эделсон
Хуульч
"Хэрэв та мэргэжлийн хүнээс зөвлөгөө авбал түүний үгийг сонс. Тэр магадгүй танаас илүү сайн мэдэж байгаа."
Хуулбар - html

Түнштэй байх эсэхээ шийдэхдээ "эерэг", "сөрөг" талын жагсаалт бэлдэх хэрэгтэй. Бизнес эхлэхдээ өөр хүнтэй хамтрах хамгийн түгээмэл шалтгаанууд гэвэл:

  • Тооны хувьд найдвартай байна. Өөрөөр хэлбэл шийдвэрийг хэлэлцэж гаргахад нэгийн оронд хоёр толгой ажиллана.
  • Та ажил дээрээ байнга байх хэрэггүй болно. Таны ачааллыг хуваалцаж, танд амралт, өвчний чөлөө авах боломж өгөх өөр нэг хүнтэй болно.
  • Цалингаа аваад л сууж байдаг хүн биш, харин их урам зоригтой хамтран ажиллагчтай болно.
  • Түншүүд чадвараа нэгтгэвэл илүү давуу талтай байж болно.
  • Хөрөнгө нэмэрлэх, ажил хэрэг төлөвлөсний дагуу явахгүй үед эрсдлийг хуваалцах түнштэй болох хэрэгтэй байж болно.

Түнштэй болохын зарим сөрөг талууд:

  • Хэрэв бизнес амжилттай болбол ашиг орлогоо хуваалцах ёстой болно.
  • Ялангуяа та болон таны түнш шийдвэр гаргахад бэрхшээлтэй байвал та бизнесийнхээ бүрэн хяналтыг алдана.
  • Хэрэв бизнес амжилттай болбол хүрч ирэх нэр хүндийг хуваалцах ёстой болно.
  • Хэрэв таны түншийн бодох чадвар муу бол танд төвөг удах болно.
  • Та нар санал зөрөлдөж, магадгүй цаашдаа хамт ажиллаж чадахгүйд хүрвэл нэг нь нөгөөгийнхөө хувийг худалдан авахаас өөр аргагүй болно.

Тухайн хүн сайн түнш болж чадах эсэхийг шийдэхэд харгалзан үзэх зарим зүйлд та нарын ажлын зуршил ижил эсэх, бизнесийг хэрхэн явуулах талаар ижил зорилготой эсэх, та нарын хүчтэй тал ижил эсвэл нэг нь нөгөөгөө нөхдөг эсэх зэрэг хүчин зүйл орно. Жишээ нь өөр өөр чадвартай бол та нар ажлын ачааллаа хуваарилж, асуудлыг илүү сайн шийдэх боломжтой болно.

Өөр өөр чадварууд байгаа үед тогтвортой байдлыг тогтоож, зөрчилдөөнийг арилгахад туслахын тулд түнш бүртээ өөр өөрийн мэдлэг, туршлага сайтай салбартаа хориг тавих эрх өгч болно. Эцэст нь санал зөрөлдсөн тохиолдолд худалдан авах-худалдах гэрээ байгуулах эсэх, худалдан авагч худалдан авч буй бизнесийн хувь хэсгийн төлбөрийг хэрхэн хийхийг бодож үзэхийг хүсч болно (түнш нас барсан тохиолдолд худалдан авах-худалдах гэрээг даатгалаар санхүүжүүлэх эсэх).

[Дээшээ буц]

Ямар төрлийн бизнесийн зохион байгуулалт танд хамгийн сайн таарах вэ?

Сэтгэгдэл
Гэри Хобдэй
Secured Retirement, Inc.
"Тэтгэвэрт гарах ирээдүйгээ бодох нь маш чухал."
Хуулбар - html

Та дангаараа буюу өөр хүнтэй бизнес ажиллуулах эсэхээс үл хамааран ямар бизнесийн зохион байгуулалтын хэлбэр танд хамгийн сайн тохирохыг тодорхойлохын тулд хуульчтай зөвлөх нь зөв. Хэлбэр бүрийн сонголт, онцгой шинж чанар нь дараах байдалтай байна:

  • Хувиараа эрхлэх аж ахуй нь зөвхөн нэг хүн байдаг. Тэрбээр бизнесийн бүх өрийн талаар хязгааргүй хариуцлагатай байх бөгөөд бизнесийн орлого, зарлага, түүний ердийн тайлагнадаг бусад бүх орлого, зарлагын хамт түүний хувийн орлогын татварын мэдүүлэгт тайлагнагдана. (энэ нь тусдаа хүснэгтэд байсан ч гэсэн). Хувиараа эрхлэх аж ахуй нөхөрлөл буюу корпораци байгуулах зардлаас зайлсхийдэг хэдий ч, олон хүн зохион байгуулалтын бусад хэлбэрийг мэддэггүй учраас бизнесээ энэ замаар эхэлдэг.
  • Бүрэн хэмжээний нөхөрлөл-д хоёр буюу түүнээс олон түншүүдийн аль аль нь бизнесийн өрийн талаар хязгааргүй хариуцлагатай байна. Орлого зарлагыг татварын зорилгоор тусгай мэдүүлгээр тайлагнана. Гэхдээ түнш бүр бизнесийн ашиг, алдагдлын өөрийн хувийг хүн амын орлогын татварын мэдүүлэгтээ тусгаж тайлагнадаг.
  • Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл -ийн хувьд, бүрэн хэмжээний түншүүд нь нөхөрлөлийн өрийн талаар хязгааргүй хариуцлагатай байхад харин хязгаарлагдмал хариуцлагатай түншүүд нөхөрлөлд оруулсан хувь хэмжээгээрээ нөхөрлөлийн өрийг хариуцдаг. Бага зэргийн ялгааг тооцохгүй бол татварын тайлан гаргах нь бүрэн хэмжээний нөхөрлөлтэй адилхан.
  • Корпораци хөрөнгө оруулагчдад хязгаарлагдмал хариуцлага өгдөг. Доор зааснаас бусад үед корпорацийн хувьцаа эзэмшигчдийн хэн нь ч корпорацийн өрийг хариуцах үүрэггүй; зээлдүүлэгчид зөвхөн корпорацийн хөрөнгийг төлбөрийн үүднээс л авч үзнэ. Корпораци өөрийн татварын мэдүүлгийг өгч, орлогоосоо татвар төлдөг. Хэрэв корпораци ашгийнхаа зарим хэсгийг ногдол ашгийн хэлбэрээр тараадаг бол татвараа бодохдоо ногдол ашгийг хасахгүй. Гэвч корпораци ашгаасаа татвар төлсөн байсан ч, ногдол ашиг авагч хувьцаа эзэмшигчид өөрсдийн ногдол ашгаас татвар төлөх ёстой. Корпораци эрүүл мэндийн даатгалын хураамжийг хасах зэргээр татварын хөнгөлөлт эдэлдэг.
  • Холбооны орлогын татварын зорилгоор "S" Корпораци байхаар сонголт хийсэн корпорацийг бусад зорилгоор ердийн корпораци гэж үздэг боловч татварын зорилгоор нөхөрлөл гэж үздэг.
  • Хязгаарлагдмал хариуцлагатай Компани бүх гишүүддээ хязгаарлагдмал хариуцлага өгдөг. Гэхдээ холбооны орлогын татварын зорилгоор ийм компанийг нөхөрлөл гэж авч үздэг. Мужийн хуулиуд мужийн орлогын татварын зорилгоор ийм компанийг нөхөрлөл эсвэл корпорацийн аль нь гэж үзэхээ өөр өөрөөр тогтоосон байдаг. Ийм компанийг бүх гишүүд удирдаж болно. Эсвэл нэг буюу түүнээс олон гишүүд төвлөрүүлөн удирдаж болно.

Эдгээр дүрэм мэдээж олон хувилбартай бөгөөд зохион байгуулалтын ямар хэлбэр таны хэрэгцээнд хамгийн сайн тохирохыг тодорхойлохын тулд тухайн тохиолдол бүрт та өөрийн өмгөөлөгч, нягтлан бодогчтой зөвлөх хэрэгтэй.

Эцсийн шийдвэр гаргахад харгалзан үзэх нэг зүйл бол корпорацийн хувьцаа эзэмшигчид хязгаарлагдмал хариуцлагатай байдаг боловч, корпораци хангалттай хөрөнгөгүй үед хувьцаа эзэмшигчдээсээ хувийн баталгаа авахыг янз бүрийн зээлдүүлэгчид шаардаж болно. Жишээ нь: танай байрны эзэн, зарим нийлүүлэгчид, цалингийн татвар болон ажилтнуудад төлөх өр.

[Дээшээ буц]

Танд нөлөөлж болох хуулиуд

Жижиг бизнесийн эздэд хамаатай олон хууль байдаг. Танд ямар хууль үйлчлэх, бизнес эхлэхэд танд ямар зөвшөөрөл хэрэгтэй болох, янз бүрийн дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд хаашаа явахаа тодорхойлохын тулд мэргэжлийн хүмүүстэй зөвлөх хэрэгтэй. Цөөнх, хууль бус гадаадынхны ажил эрхлэлт, ажлын байрны аюулгүй байдлын дүрэм журам зэрэг хөдөлмөрийн хууль дүрмийг биелүүлэхэд таны өмгөөлөгч тусалж чадах ёстой. Таны нягтлан бодогч дараах зүйлийг бүрдүүлж өгөхөд тусалж чадах ёстой:

  • Орлогын татварын мэдүүлэг
  • Онцгой эрхийн татварын мэдүүлэг
  • Ажил эрхлэлтийн татварын мэдүүлэг
  • Суутгал болон ажил эрхлэлтийн татварт эзлэх ажил олгогчийн хувийг төлөх хугацаа
  • Ажилгүйдлийн татварын мэдүүлэг ба төлбөр
  • Борлуулалтын татварын тайлан ба төлбөр

Таны өмгөөлөгч бизнесийн тусгай лиценз, барилгын дүрэм журам, өөрчлөх зөвшөөрөл, бүсчлэх хууль, эрүүл мэндийн яамны шаардлага, байгаль орчны хууль зэрэг бизнесийн лицензийн шаардлагын талаар тусалж чадна.

[Дээшээ буц]

Мэргэжлийн хүмүүс танд хэрхэн тусалж чадах вэ?

Таны өмгөөлөгч

Дээрх зүйлсийн зэрэгцээ, танай өмгөөлөгч танай нөхөрлөлийн гэрээг бэлтгэх буюу танай корпорацийг байгуулж, хувьцаа гаргаж, Төрийн нарийн бичгийн дарга, Корпорацийн яаманд зохих бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Тэрбээр эзэмшлийн хамгийн сайн хэлбэрийн талаар зөвлөж тусалж, оршин байгаа бизнесийг худалдан авах хэлэлцээрт тусалж, хэрэв та онцгой эрх худалдан авч байгаа бол бичиг баримтыг хянан үзнэ. Тэрбээр мөн худалдан авах-худалдах гэрээний талаар зөвлөгөө өгч холбогдох бичиг баримтыг ноороглоно.

Хэрэв танай бизнес албан өрөө, дэлгүүр эсвэл үйлдвэр түрээслэх шаардлагатай бол, танай өмгөөлөгч танай түрээсийн бичиг баримтыг хянаж, сайшаах ёстой. Түрээсийн үүрэг таны хамгийн том хариуцлага болдог бөгөөд танай өмгөөлөгч шударга, хамгаалах нөхцлүүдийг хэлэлцэхэд тусална. Жишээ нь хэрэв та өсөлтөө урьдаас мэдэж байвал, өргөжилтийн шаардлагыг зохицуулах тухай заалт түрээсийн гэрээнд орсон байх ёстой.

Танай шинэ бизнест оюуны өмчийн эрхийг тогтоож, хамгаалах талаар тусгай хуулийн зөвлөгөө шаардагдаж болно. Оюуны өмчид бизнесийн нэр, худалдааны тэмдэг, зохиогчийн эрх, патент эзэмших эрх орно. Оюуны өмчийн хууль нь тусгай салбар бөгөөд танд эдгээр асуудлаар мэргэжсэн өмгөөлөгч хэрэгтэй болж болно.

Танай нягтлан бодогч

Танай нягтлан бодогч эхлэлийн шийдвэрт чухал зөвлөгөө өгч чадна. Үүнд:

  • Таны корпорацид оруулсан хөрөнгийг хувьцаа, зээлийн хооронд яаж хуваавал зохихыг шийдэх
  • Өмчийн хамгийн сайн хэлбэрийг тодорхойлох
  • Бизнесийн данс, бүртгэлийг зохион байгуулахад туслах
  • Нягтлан бодох бүртгэлийн компьютерийн хэрэгцээний талаар зөвлөх.

Татварын мэдүүлэг бүрдүүлж өгөх, эзний цалин хөлсний талаар зөвлөх, санхүүгийн тайлан бэлтгэх, өргөжих эсэх, ажилтан нэмж авах эсэх, энэ бизнесээр үнэхээр ашиг олж байгаа эсэхийг тодорхойлж, бэлэн мөнгөний хэрэгцээг урьдчилан тооцоолоход үүргээ гүйцэтгэсээр байх болно.

Цалин хөлсний сангийн үйлчилгээ үзүүлэгч

"Цалин хөлсний сангийн үйлчилгээ" нь Хүний нөөцийн хэлтсийн үүрэг хариуцлагыг авч болно. тэд таны дараах үүргүүдийг хариуцан ажиллаж чадна:

  • Цалин хөлсний сан, үүний дотор татварын урьдчилгаа, цалингийн татварын мэдүүлэг, тайлан
  • Ажилтны гарын авлага боловсруулах
  • Ажилтнуудыг ажилд авах, ярилцлага хийх, сахилгажуулах, сургахад туслах
  • Тэтгэлэг, тусламжийн удирдлага
  • Ажилгүйдлийн даатгалын удирдлага

Таны тэтгэврийн хөтөлбөрийн менежер

Бизнесийн эзний хувиар та өөртөө болон өөрийн ажилтнуудад зориулсан татвараас чөлөөлөгдөх тэтгэврийн хөтөлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж болно. Тэтгэврийн сайн төлөвлөлт сайн ажилтнуудыг өөртөө татаж, байлгахад тань тусална. Зарим цалин хөлсний сангийн үйлчилгээ үзүүлэгчид тэтгэврийн хөтөлбөрийн менежментийг хариуцдаг болсон.

Мэргэжлийн хүмүүс дараах зүйлсийн талаар танд зөвлөгөө өгч, бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулахад нэлээд их тусалж чадна:

  • Зохион байгуулалтын тохирох хэлбэр
  • Тал тус бүр хэр их хяналттай байхыг тогтоож, талуудад үүрэг нөлөөг хуваарилах
  • Тал бүрийн анхдагч хариуцлага хүлээх чиглэлүүд, тал бүр хэр их өмчтэй байх.

Одоо байгаа бизнесийг худалдан авахтай холбогдуулан тэд санал болгосон хэлэлцээрийн сайн, муу нөхцлийн талаар зөвлөж, худалдаж байгаа тал болон түүний өмгөөлөгчтэй хэлэлцээр хийхэд туслах ёстой.

Эцэст нь тэд таны бизнесээ эхлэх үеийн капиталын хэрэгцээ, бизнес амжилттай байгаад та өргөжүүлэхээр шийдсэн үед хэрэгцээтэй болох нэмэлт капиталын талаар зөвлөх ёстой.

[Дээшээ буц]

Санал болгож байгаа үйл ажиллагаанууд:

  • Та бизнесээ эхлэхээс өмнө хамгийн тохиромжтой мэргэжлийн зөвлөхүүдийг хэрэгцээ нь гарахаас өмнө сонгохын тулд өмгөөлөгч, нягтлан бодогч, даатгалын төлөөлөгч нарын тухай лавлах материалууд цуглуул. Тэднийг өөрийн мэргэжлийн багийн гишүүд гэж тооцсоны төлөө тэд танд анхны зөвлөгөөгөө үнэгүй өгч болно.

[Дээшээ буц]

4 дүгээр бүлгийн бизнес төлөвлөгөө: Зохион байгуулалт

Бид танд одоо энэ бүлгийн бизнес төлөвлөгөөний загвар - Бизнес төлөвлөгөөний загварын файл 4-ийг татан авч бөглөхийг зөвлөж байна.

4 дүгээр хэсэг: Зохион байгуулалт ба мэргэжлийн зөвлөхүүд

Бизнесийн төлөвлөгөөний загварыг бөглөх заавар:

  1. Нүд бүр ТОМ ҮСГЭЭР бичсэн байнгын гарчигтай
  2. Гарчиг бүрийн дор "энд оруул" гэж дууссан өгүүлбэр орсон байгаа. Энэ нь ямар мэдээлэл оруулахыг зааж өгнө. Та зайг дүүргэж бичих тусам нүднүүд томорно. Тиймээс та хэрэгцээтэй бүх зайг ашигла.
  3. Нүд бүрийг бөглөсний дараа уг нүдний байнгын гарчиг, бөглөсөн мэдээллээ л үлдээгээд "энд оруул" гэсэн өгүүлбэрийг арилга.

Хичээлийг цааш үргэлжлүүлэнгээ бизнес төлөвлөгөөний
хэсэг бүрийг бөглөхийг бид танд зөвлөж байна.

1-12 дугаар бүх бүлгүүдэд зориулсан загварыг нэг файлаар компьютертаа татан авч болно:

1-12 дугаар хэсэг: Бүгд

Судалгааны үр дүн, өмнөх түүх намтрын материалыг хангалттай оруул. Урьдах түүх намтрын мэдээлэл, өөрийн намтар, график, хүн ам зүй, судалгааны мэдээ зэргийг хэрэглэж, сонирхолтой болго. Бизнес төлөвлөгөөгөө хийж дуусаад хэвлэж, 12 хэсгийг цуглуулан эмхэл.

Бизнес төлөвлөгөөний өөр олон загварыг номын сан, номын дэлгүүр, программ хангамжаас олж авч болно.

[Дээшээ буц]

4 ДҮГЭЭР БҮЛЭГ Асуулт хариулт: Зохион байгуулалт ба мэргэжлийн зөвлөхүүд



Copyright © 1993, 1997-2003, My Own Business, Inc. All Rights Reserved.