My Own Business Website

 
  • Харилцаа холбооны төрлүүд
    • Гадаад
    • Дотоод
  • Харилцаа холбооны үндсэн хэрэгсэл
    • Утас
    • Пейжер
    • Факсын машин
  • Компьютер
    • Ширээний компьютер
    • Зөөврийн компьютер
    • Гарт багтах хэмжээтэй компьютер
    • Программ хангамж
  • Интернет
    • Хайлтын систем
    • Техникийн хувьд хэрэгжүүлэх боломж, үзүүлэлт
    • Интернет үйлчилгээ үзүүлэгч
    • Имэйл
  • Технологи төлөвлөлт
  • 3 ДУГААР БҮЛЭГ Бизнес төлөвлөгөө
  • 3 ДУГААР БҮЛЭГ Асуулт хариулт


 

[Дээшээ буц]

Харилцаа холбооны төрлүүд

Сэтгэгдэл
Гвин Майерс
Менежментийн зөвлөх
"Та харилцаа холбоо, компьютергүйгээр юу ч хийж чадахгүй. Эдгээр зүйл нь таны бизнесийн амжилтын түлхүүр юм."
Хуулбар - html

Харилцаа холбоо нь аливаа бизнесийн амжилтын түлхүүр! Чадавхитай үйлчлүүлэгч, худалдан авагч нар таны бизнесийн тухай мэдэхгүй бол, тэд тантай холбоо барих буюу бүтээгдхүүнийг тань худалдан авах мэдээлэлгүй байна. Тэд таны бизнесийн тухай мэдэж байгаа бол тантай амархан холбоо барих боломжтой байх ёстой.

Харилцаа холбооны хоёр төрөл тухайлбал - гадаад, дотоод харилцаа холбоо зайлшгүй байна.

  • Өөрийн бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ таниулж, худалдан авах үндэслэл шалтгааныг тайлбарлаж өгөхийн тулд гадаад харилцаа холбоогоор худалдан авагчдад хүрдэг. Энэ төрлийн харилцаа холбоонд ном товхимол, төрөл бүрийн зар сурталчилгаа, захиа, утас, вэбсайт болон олон нийтэд өөрийн юу хийдгээ таниулах бусад бүх зүйлс орно.

    Имиж нь гадаад харилцаа холбоонд туйлын ач холбогдолтой! Танай эмблем таны хэн болохыг төлөөлж; танай албан бланк борлуулах хэрэгсэл болж; утасны автомат хариулагчийн үг мэргэжлийн түвшинг тань харуулах ёстой.

  • Дотоод харилцаа холбоо нь авъяаслаг ажилтнуудыг өөртөө татаж, барьж байхад зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Та дотоод харилцаа холбоог тогтмол байлгаж, компанийг удирдамж, чиглэлээр хангах ёстой; та шагнал, сонин, сэтгүүл, хурал, зөвлөлгөөн, утас, албан болон албан бус яриа хэлэлцээ зэрэг харилцаа холбооны янз бүрийн хэлбэрээр ажилтнуудаа урамшуулах ёстой.

Үр дүнтэй харилцаа холбоонд багаж хэрэгсэл, төлөвлөлт шаардлагатай. Энэ бүлэгт таны бизнесийн гол элемент болох харилцаа холбоог хялбар дөхөмтэй болгох эдгээр хэрэгсэл, мөн төлөвлөлтийн удирдамжийг авч үзэх болно.

Дараах хэлэлцүүлгийг 1) харилцаа холбооны үндсэн хэрэгсэл; 2) компьютер; 3) интернет гэсэн бүлэгт хуваана.

[Дээшээ буц]

Харилцаа холбооны үндсэн хэрэгсэл

Сэтгэгдэл
Грег Вашингтон
Эмч нарт зориулсан маркетингийн зөвлөх
"Интернетийг электрон товхимол хийх боломж гэж үз."
Хуулбар - html

Харилцаа холбоонд хэрэглэж болох тусгай хэрэгсэлд утас, пейжер, факсын машин, гарт багтах хэмжээтэй компьютер (PDA) орно. Эдгээр төхөөрөмжийн хоорондох ялгаа улам бүр багасч байна. Жишээлбэл гарт багтах хэмжээтэй компьютерийн бүх функц утсанд байдаг болсон бөгөөд мөн имэйл, интернет рүү орох боломжтой болжээ. Гэхдээ энд төхөөрөмж бүрийг тусад нь авч үзнэ.

  • Утас

    Олон төрлийн утас байдаг бөгөөд танд ямар төрлийн утас, утасны хослол тохирохыг зөвхөн та өөрөө шийдэж чадна.

    Танай офист суурилуулсан стандарт утас хүртэл олон сонголттой байдаг. Зөвхөн таны бизнест л байх дор хаяж нэг утасны шугамтай эхлэх ёстой. Энэ шугам нь хүн хариулаагүй үед мэдээ хүлээж авах чадвартай байх ёстой.

    Утасгүй холбоо улам бүр шаардлагатай болж байна. Утасгүй холбоотой бол та утасны дуудлагыг алдах явдлаас зайлсхийж чадна. Энэ төрлийн утсанд ямар функц байх нь та болон таны хэрэгцээнээс бүрэн хамаарна. Ихэнх утасны үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулснаар та хамгийн энгийн утсыг үнэгүй авч болох бөгөөд, имэйл хүлээн авдаг, утасны дугаар хадгалдаг, цагийн хуваарь хадгалдаг, тоглоом тоглож болдог загварын утас ч авч болно.

    Стандарт болон утасгүй холбоонд дуудлага хүлээлгэх, дуудлага дамжуулах, хурал хийх, дуут шуудан зэрэг та өөрөө сонгож болох олон функц байдаг. Мөн та өөрөө сонгож болох олон систем, үйлчилгээний байгууллага бий. Өрсөлдөөн нь үйлчилгээний байгууллагуудыг түгээмэл функц, хэрэглээний шинжийг багцалсан сонголтуудаа зардлын хувьд улам бүр үр ашигтай болгоход хүргэж байна. Үйлчилгээний байгууллага, системээ сонгохын өмнө тусгай хэрэгцээнийхээ талаар асуулт тавих ёстой. Таны хэрэглээ буюу хэрэгцээ өөрчлөгдөх үед таны шинэ шаардлагад илүү нийцэх системийн талаар мэдээлэл хүс.

  • Утасны талаарх зөвлөмж

    Утсыг бизнесийн чухал хэрэгсэл гэж үзэх нь чухал. Утасны дуудлагын дагуу эргүүлж залгана гэдгээ дуут шуудангийн мэдээнд бичиж үлдээ. Тэгээд дуут шуудангаа байнга шалгаж ирсэн дуудлагын дагуу даруй эргэж залгаж байх хэрэгтэй.

    Бизнес болон хувийн утсандаа тусад нь дугаар ав. Танай гэр бүлийн гишүүд таны бизнесийн утсанд ирсэн дуудлагыг хүлээж авах буюу таны бизнесийн утсыг ашиглахгүй байх ёстой. Эхлэхээсээ өмнө шаардлагатай нэмэлт утасны шугам тавиулах хэрэгтэй.

    Хариулагч машин хэрэглэснээс алсын (дуут шуудан) хариулагч систем хэрэглэвэл илүү зүгээр байдаг. Дуут шуудан нь найдвартай, харьцангуй зардал багатай, хаанаас ч сонсох боломжтой ажил хэрэгч имижийг тусгаж байдаг.

    Төлбөргүй лавлах утасны дугаар авах хэрэгцээ улам бүр багасч байна. Учир нь хот, улс хоорондын ярианы тариф улам бүр хямдарч байна.

    Утасгүй холбоо, гар утас хоёуланд нь чихэвч хэрэглэх талаар бод. Чихэвч хийхэд найдвартай, тод сонсогдох бөгөөд гараа чөлөөтэй хөдөлгөж болно.

    Утсанд мэдээ үлдээх үедээ өөрийн нэр, утасны дугаараа мэдээний эхэн, эцэс хоёрт тодорхой хэлж байх хэрэгтэй.

    Утасгүй холбоогоор ярихдаа эелдэг бай! Уулзалттай байх буюу ажил хэргийн зоог барих үед утасны дуудлага тасалдуулахаас зайлсхийх нь ажил хэрэгч боловсон зангийн нэг хэсэг юм.

  • Пейжер

    Зөвхөн тоон мэдээ хүлээн авдаг пейжер; дуу болон текстийн чадвартай пейжер; мэдээ хүлээн авч, хариулдаг пейжер; имэйл хүлээн авч, бүр явуулах чадвартай пейжер гэх мэт олон төрлийн пейжер байдаг. Пейжерийг таны хэрэгцээнд тохируулж янз бүрийн өнгө, хэмжээтэй хийж байна.

    Зарим төхөөрөмж пейжерийн сүлжээнд ажилладаг, гарт багтах хэмжээний компьютерийн функцуудтай, имэйл мэдээ хүлээн авч, хариулах боломжтой байдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн загварт гар утас ордог. Сонгоход анхаарах хамгийн гол зүйл нь танд хэрэг болох газарзүйн хамрах хүрээ юм. Энэ хамрах хүрээ нь зөвхөн танай хотоор ч хязгаарлагдаж болно эсвэл улсыг тэр чигт нь хамарсан ч байж болно. Хамрах хүрээ өргөсөх тусам хэрэглээний хураамж өснө.

  • Пейжерийн талаарх зөвлөмж

    Пейжерийг хэрэглэхдээ утасгүй холбоо хэрэглэхтэй адил эелдэг боловсон байх зааврыг дагаж мөрд. Бизнесийн уулзалттай байх үедээ пейжерээ "чичрэх" тохиргоон дээр тавих хэрэгтэй. Чухал уулзалтын үеэр пейжерийн хөгжим дуугарахаас илүү анхаарал сарниулах зүйл байдаггүй.

    Хэрэв та пейжерээ утасгүй холбоотой цуг хэрэглэж байвал, та харилцаа холбооны тасалдлыг шийдэж чадна. Энэ тохиолдолд тань руу пейжердэж байгаа хүмүүс таныг эргүүлж аль болох хурдан залгана, гэхдээ заавал тэр даруй эргүүлж залгах шаардлагагүй гэдгийг ойлгосон байх ёстой.

  • Факсын машин

    Энгийн факс машин авах уу, эсвэл факсддаг төдийгүй хэвлэж, сканнерддаг "бүх функцийг хослуулсан" загварын факс авах уу гэдгийг шийдэх ёстой. Ингэхдээ өөрийн төсөв, зай багтаамжийг харгалзах хэрэгтэй. Ерөнхийдөө машин энгийн байх тусмаа бага асуудал гаргадаг.

    Факсандаа аль болох их ой санамж авах нь маш чухал. Их ой санамж нь факсыг хэвлэх хурднаасаа илүү хурдан илгээх боломжтой болгодог. Ой санамж нь дүүрэх үед л дамжуулах хурд хэвлэх хурдтайгаа тэнцүү болон буурч ирдэг.

    Зарим борлуулагч нар танд имэйлийн системтэй ажилладаг факсын дугаар өгч болно. Тан руу факс илгээхэд өөр нэг факсын машин хүлээн авах үед та түүнийг имэйлд хавсаргасан файлын хэлбэрээр хүлээн авна. Ийм дугаар нь факсын машиныхаа ойр байнга байдаггүй, тогтмол аялж байдаг хүмүүст маш дөхөмтэй юм.

  • Факсын талаарх зөвлөмж

    Танай компанид тохирох нүүр хуудас ашигла. Энэ нь таны бизнес, имижийн тусгал болсон гадаад харилцаа холбоо гэдгийг сана.

    Факсын машиндаа зориулж тусдаа утасны шугам хэрэглэ.

[Дээшээ буц]

Компьютер

Сэтгэгдэл
Жэйн Виллиамс
Ла Хабра Журнал Сонин
"Хэрвээ та ганцаараа бизнесээ явуулж чадахгүй бол, танд түнш үнэхээр хэрэгтэй эсэхийг маш няхуур нямбай эргэцүүлэн бод."
Хуулбар - html

Компьютер нь үнэ хямдтай наад захын хэрэглээ болсон тул цаашид бизнестээ хэрэглэхийн тулд сонгож болох нэг хувилбар гэж үзэх нь утгагүй болсон!

Дараах ярианд ширээний компьютер, зөөврийн компьютер, гарт багтах хэмжээтэй компьютер зэрэг гурван үндсэн загвар, тэдгээрийг ажиллуулдаг программ хангамж дээр анхаарлаа төвлөрүүлнэ.

Ширээний компьютер - Энэ бол офистоо ажиллуулахаар суурилуулдаг хамгийн түгээмэл төрлийн компьютер юм. Энэхүү компьютерийн системд үндсэн процессор, дэлгэц, модем, компакт дискний драйв, уян дискний драйв, принтер орох ёстой. Зип драйв, компакт диск уншиж бичдэг төхөөрөмж зэрэг хуулбар хадгалах зарим төрлийн хэрэгсэл авах талаар бодвол зүгээр.

Компьютерийн системийг худалдан авах үнэ янз бүр байдаг. Зүй зохистой санагдах цорын ганц зөвлөлгөө бол чадах чинээгээрээ аль болох үнэтэй, хурдан компьютер худалдан авах хэрэгтэй. Технологийн түргэн дэвшлийн үр дүнд таны өнөөдөр худалдан авсан юм бүхэн түргэн хоцрогдож болно. Аз болоход энэ нь таны худалдан авах компьютер таны бизнесийн шаардлагыг үүнээс урт хугацаанд хангаж чадахгүй гэсэн үг биш.

Зөөврийн компьютер - Зөөврийн компьютерийг авч явж болдог. Ширээний компьютерт байдаг чадварууд нэг нэгжид хосолсон байдаг. Ийм компьютерттай принтер хамт ирдэггүй тул нэмэлт зүйл болгон худалдан авах хэрэгтэй болдог. Өөр нэг сонголт нь офис дахь компьютертаа зөөврийн компьютераа залгаж, түүнийг үндсэн процессор болгон ашиглаж, том дэлгэц, бүтэн хэмжээний гар хэрэглэх боломж өгдөг залгах станц юм.

Зөөврийн компьютер ширээний компьютераас бага зэрэг үнэтэй байх хандлагатай байна. Гэхдээ хэрвээ та аялдаг бөгөөд компьютер хэрэг болдог бол ийм илүү үнэ төлөхөөс татгалзах хэрэггүй. Дахиад хэлэхэд чадах чинээгээрээ хүчтэй компьютер авах хэрэгтэй.

Гарт багтах хэмжээтэй компьютер - Гарт багтах хэмжээтэй компьютер буюу PDA улам бүр түгээмэл болж байна. Ийм компьютерийн дараах үндсэн хоёр хувилбар байдаг. Үүнд: 1) Palm Pilot системийг ашигладаг компьютер 2) Microsoft Pocket PC системийг ашигладаг компьютер. Эдгээр нэгж танд зохион байгуулалтын гол элементүүдээ компьютертэйгээ зэрэг ажиллуулах боломж өгнө. Маш жижигхэн багцанд та холбоо барих утасны жагсаалт, цагийн хуваарь, хийх зүйлсийн жагсаалтаа бүтнээр нь багтааж болно. Эдгээрийн ихэнх нь утасгүй дамжуулалт эсвэл модемоор дамжуулан имэйл хүлээн авч, хариулах боломжтой байдаг. Та холбоогоо хэзээ ч таслахгүй болно!

Программ хангамж - Таны компьютерийн бүтээмжийг дээшлүүлэхэд таны худалдан авах программ гол үүрэгтэй. Персонал ч бай, Макинтош ч бай ажиллах системийг системдээ татаж авах хэрэгтэй. Ихэнх программ хангамжийн багцыг худалдан авах үед системд багцалсан байдаг. Хамгийн багаар бодоход та бичиг боловсруулах, spreadsheet программууд суулгасан байх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ та өөрийн бизнест тохирох санхүү, нягтлан бодох бүртгэлийн программын талаар бодох хэрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн олон программ давхар бичилттэй систем биш байдгийг санаж, бичилтээ зөв хийхэд анхаарах ёстой.

Нэмэлт бүтээгдхүүн - Бизнесийнхээ үйл ажиллагаа, имижийг сайжруулахын тулд компьютертайгаа холбоотой хэрэглэж болох олон бүтээгдхүүн байдаг. Эднийг хэрэглэхэд хялбар дөхөм болгохын тулд тусгайлан зохион бүтээсэн программ хангамж мөн шаардлагатай болдог.

  • Дижитал зургийн аппарат - энэ төрлийн аппаратаар авсан зургийг олон зүйлд ашиглахын тулд компьютертаа шууд оруулж болно. Тухайлбал өмч хөрөнгийн зураг, бүтээгдхүүний каталог, товч намтартаа оруулах зураг гэх мэт маш олон зүйлд ийм зураг ашиглаж болно.
  • Сканнер - та ямар нэгэн зүйлийн хэвлэсэн хувийг дижитал бичиг баримтын нэг хэсэг болгон оруулахыг хүсвэл түүнийг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр сканнердаж дижитал дүрсийг нь үүсгэж болно. Ерөнхийдөө сканнерийн үнэ өндөр байх тусам гаргах дүрс нь илүү сайн байдаг.
  • Утасгүй дамжуулалт - энэ функцын тусламжтай та ижил функц бүхий бусад төхөөрөмжтэй холбогдох боломжтой болно. Утас, залгуур хайхгүйгээр нэг төхөөрөмж дээр нөгөө төхөөрөмжийг нь зааж өгч болдог шинжээрээ маш их сэтгэл татдаг бөгөөд олон зүйлд бүтээлчээр хэрэглэх боломжтой.
  • Бизнестээ хэрэглэж буй программ болгоны гадаад хуулбарыг тогтмол хийхийн ач холбогдлыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хуулбарыг компакт диск эсвэл зип дискэнд хадгалах нь түгээмэл байдаг. Мөн энэ үйл ажиллагааг хялбар дөхөмтэй болгох үйлчилгээ интернетэд байдаг.

[Дээшээ буц]

Интернет

Сэтгэгдэл
Ллойд Тоттен
Хортон шавьж хянах алба
"Сайн үйлчилгээ санал болгож, цагаа нарийн барьдаг байсны дүнд ам дамжин яригддаг болсон."
Хуулбар - html

Интернет бизнесийн маш чухал хэрэгсэл болжээ! Үүнийг зөвхөн имэйл, судалгааны зориулалтаар энгийн түвшинд ашиглаж болохоос гадна бүтээгдхүүн, үйлчилгээгээ борлуулах суваг байдлаар илүү өндөр түвшинд ашиглаж болно.

Интернетэд орохын тулд та хайлтын системтэй байх хэрэгтэй. Энэ нь нэг төрлийн программ юм. Microsoft Internet Explorer, Netscape Navigator нь хамгийн их хэрэглэгддэг хоёр хайлтын систем юм.

Та хайлтын системтэй болсон бол одоо танд интернетэд орох эрх хэрэгтэй. Үүнийг интернетийн үйлчилгээ үзүүлдэг газраас авж болно. Эдгээр газрууд үзүүлдэг үйлчилгээнийхээ нэр төрлөөр өөр өөр байж болох ч, бүгд танд имэйл ашиглах боломж өгнө. Хэрэв та маш олон нэр төрлийн үйлчилгээ авахыг хүсэж байгаа бол America Online, MSN танд хэрэг болно. Хэрэв та интернетэд орж, нэг их мэдлэг шаардахгүй орчинд ажиллахад болж байвал AT&T, Earthlink зэрэг интернет үйлчилгээ үзүүлдэг газрууд таны хэрэгцээг хангаж чадна. Харилцаа холбооны бусад хэлбэрийн тухайд сонгож болох олон төлөвлөгөө, үнэ байдаг.

Интернетийг бизнестээ яаж ашиглах нь таны хэрэг. Та интернетээр бүтээгдхүүнээ борлуулахад бэлэн биш байгаа ч гэсэн, юу хийдгээ бусад хүмүүст таниулах вэбсайт буюу вэб хуудас хийх сонирхолтой байж болно. Та бүр интернетийг борлуулах гол сувгаа болгон ашиглахыг хүсч болно. Хамгийн гол нь дараах зүйлс дээр үндэслэсэн гэдгийг л санаж байх хэрэгтэй. Үүнд: Та хүмүүст хэрэгтэй бүтээгдхүүн, үйлчилгээтэй байх хэрэгтэй, хүмүүст эдгээр бүтээгдхүүн, үйлчилгээг танаас худалдан авах сонголт өгөхийн тулд хүмүүсийг өөрийн интернет сайт руу татах хэрэгтэй, тэднийг худалдан авахыг ятгах хэрэгтэй, бүтээгдхүүнээ хадгалах газартай байх хэрэгтэй, бүтээгдхүүнээ худалдан авагчид хүргэх арга замтай байх хэрэгтэй.

Энэ хичээлийн 9 дүгээр бүлэгт интернет, интернет худалдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

[Дээшээ буц]

Технологи төлөвлөлт

Эхлэхээсээ өмнө танд хэрэг болох технологийг төлөвлө. Нэмэлт утасны шугам ав; компьютер худалдан авч, яаж хэрэглэх талаар суралц; интернетийг юунд ашиглах, ашиглахгүй байхаа шийд.

Ажил дээр ажилтнуудынхаа интернет ашиглалтыг хянах нь тэдний нууцын эрхийг зөрчсөн хэрэг биш гэдгийг санаж бай. Бодлогоо бичгээр гаргаж ажилтнуудынхаа гарын үсгийг авсан байх хэрэгтэй.

Технологийг зүй зохистой ашигласнаар та бизнесээ бүр эхнээсээ тогтсон, амжилттай харагдуулж чадна гэдгийг сана!

[Дээшээ буц]

3 дугаар бүлгийн бизнес төлөвлөгөө: Компьютер, харилцаа холбооны үндсэн хэрэгсэл

Бид танд одоо энэ бүлгийн бизнес төлөвлөгөөний загвар - Бизнесийн төлөвлөгөөний загварын файл 3-ыг татан авч бөглөхийг чин сэтгэлээсээ зөвлөж байна.

3 дугаар хэсэг: Харилцаа холбоо

Бизнесийн төлөвлөгөөний загварыг бөглөх заавар:

  1. Нүд бүр ТОМ ҮСГЭЭР бичсэн байнгын гарчигтай
  2. Гарчиг бүрийн дор "энд оруул" гэж дууссан өгүүлбэр орсон байгаа. Энэ нь ямар мэдээлэл оруулахыг зааж өгнө. Та зайг дүүргэж бичих тусам нүднүүд томорно. Тиймээс та хэрэгцээтэй бүх зайг ашигла.
  3. Нүд бүрийг бөглөсний дараа уг нүдний байнгын гарчиг, бөглөсөн мэдээллээ л үлдээгээд "энд оруул" гэсэн өгүүлбэрийг арилга.

Хичээлийг цааш үргэлжлүүлэнгээ бизнес төлөвлөгөөний
хэсэг бүрийг бөглөхийг бид танд зөвлөж байна.

1-12 дугаар бүх бүлгүүдэд зориулсан загварыг нэг файлаар компьютертаа татан авч болно:

1-12 дугаар хэсэг: Бүгд

Судалгааны үр дүн, урьдах түүх намтрын материалыг хангалттай оруул. Урьдах түүх намтрын мэдээлэл, өөрийн намтар, график, хүн ам зүй, судалгааны мэдээ зэргийг хэрэглэж, сонирхолтой болго. Бизнес төлөвлөгөөгөө хийж дуусаад хэвлэж, 12 хэсгийг цуглуулан эмхэл.

Бизнес төлөвлөгөөний өөр олон загварыг номын сан, номын дэлгүүр, программ хангамжаас олж авч болно.

[Дээшээ буц]

3 ДУГААР БҮЛЭГ Асуулт хариулт: Компьютер, харилцаа холбооны үндсэн хэрэгсэл

 

4 дүгээр бүлэг рүү оръё: Зохион байгуулалт

 



Copyright © 1993, 1997-2003, My Own Business, Inc. All Rights Reserved.