My Own Business Website

 

  • Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?
  • Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?
    • Бизнес төлөвлөгөөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ
  • Бизнес төлөвлөгөөний загвар
    • Эрхэм зорилгын мэдэгдэл
    • Хүмүүс
    • Бизнесийн танилцуулга
    • Эдийн засгийн үнэлгээ
  • Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам
    • Бизнесийн үндсэн ойлголт
    • Хэрэгжих боломж ба онцгой шинжүүд
    • Ойлголтыг тодруулж, боловсронгуй болго
    • Бизнесийнхээ онцгой шинжүүдийг тоймло
    • Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруул
    • Төлөвлөгөөний загваруудыг хянан үз
  • Бизнес төлөвлөгөө хийхэд анхаарах хэрэгтэй хүчин зүйлүүд
    • Зах зээлээ ойлгох
    • Эрүүл, өсөж буй, тогтвортой салбар
    • Чадварлаг менежмент
    • Чадварлаг санхүүгийн хяналт
    • Бизнесийн тууштай чиглэл
    • Өөрчлөлтийг урьдчилан мэдэх оюун санааны байдал
  • 2 ДУГААР БҮЛЭГ Бизнес төлөвлөгөө
  • 2 ДУГААР БҮЛЭГ Асуулт хариулт


 

[Дээшээ буц]

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Сэтгэгдэл
Антуанет Даглас
Mother Love Family Хүүхдийн цэцэрлэг
"Та яг юу хиймээр байгаагаа мэд, сургуульд яв, тухайн салбараар боловсролтой бол."
Хуулбар - html

Та бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.

Энэ хичээлийг бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө энэхүү загварын дагуу хийж болно. Энэ болон дараачийн бүлэг болгонд бизнес төлөвлөгөөний тоймын загварыг сэдэв бүрээр нь авч үзсэн. Та эдгээрийг нэгтгэвэл ерөнхий төлөвлөгөөнийхөө эхний загварыг гаргаж авах болно.

Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Энэ алхмыг алгасах нь маш их байдаг, харин бид танд энэ хичээлийн явцад загвар өгөх замаар энэ алхмыг дөхөмтэй болгож байна.

Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг. Гэвч энэ хичээл нь бизнес төлөвлөгөө хийж эхлэхэд хэрэгтэй. Дараа нь та өөрийн аж ахуйд хамгийн сайн тохирох бизнес төлөвлөгөө хийхээр шат ахиж болно.

Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс та энэ хичээлийн явцад төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна. Бид бүтээгдхүүн болон үйлчилгээний бизнесийн төлөвлөгөөний загвар, мөн MS Word рүү татан оруулж, өөрөө засаж өөрчилж болох, үзэхэд сайхан хоосон маягт энд оруулж танд дөхөмтэй болгосон.

[Дээшээ буц]

Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?

Сэтгэгдэл
Эзэкуайл Падилла
Jugos Tropicales Мексик хоол
"Таны бизнес амжилттай байгаа үед боломжтой бол өмч хөрөнгө худалдан авах талаар бод."
Хуулбар - html

Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.

  • Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
  • Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
  • Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид их цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
  • Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.

Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.

Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа, борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг.

Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй.

Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.

Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.

[Дээшээ буц]

Бизнес төлөвлөгөөний загвар: Таны бизнесийн зорилго, зорилтод чухал бүх хүчин зүйлийн системтэй үнэлгээ

Сэтгэгдэл
Мэри Лоор
График зураач
"Өөрийн төлөө бизнес хийх нь хүн бүрийн ажил биш."
Хуулбар - html

Та төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав:

  • Эрхэм зорилгын мэдэгдэл: Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.
  • Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Товч намтар бэлдэх загвар таны номын сан, Kinko's, номын дэлгүүр, интернетэд "товч намтар" гэсэн хэсэгт байна.

    Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах (4-р хэсэгт өгүүлсэн) буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.

  • Танай бизнесийн танилцуулга: Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.
  • Эдийн засгийн үнэлгээ: Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.
  • Мөнгөн гүйлгээний тайлан: Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул (7-р хичээлд үзсэн). Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.
  • Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.
  • Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр "Нөөц" гэсэн хэсэг рүү ор.

[Дээшээ буц]

Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам

Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална. Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:

  1. Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
  2. Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
  3. Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
  4. Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. "Юу, хаана, яагаад, яаж" гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
  5. Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.
  6. Бидний оруулсан төлөвлөгөөний загваруудыг үзэж, хоосон маягтыг MS Word document болгон татаж ав. Хичээлийн явцад үүнийг бөглө.

[Дээшээ буц]

Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараах хүчин зүйлс орсон эсэхийг шалга

Сэтгэгдэл
Р.Д. МакДоннелл
Архитектор
"Та цаасан дээр буулгахгүй бол анзаарахгүй асуудлуудыг олж тогтооно."
Хуулбар - html
  • Эрүүл бизнесийн ойлголт. Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.
  • Зах зээлээ ойлгох. Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.
  • Эрүүл, өсөж буй, тогтвортой салбар. Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтөний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.
  • Чадварлаг менежмент. Өөрийн дуртай, бахаддаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.
  • Чадварлаг санхүүгийн хяналт. Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжихийн чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа хийдэг.
  • Бизнесийн тууштай чиглэл. Хэрэв та тусгай бүтээгдхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.

[Дээшээ буц]

1 ба 2 дугаар бүлэгт зориулсан бизнес төлөвлөгөө: Бизнесийн танилцуулга, Эрхэм зорилго, Хүмүүс.

Одоо та бидний өгсөн төлөвлөгөөний загваруудыг хянан үзэх хэрэгтэй. Энэ нь танд төлөвлөгөөгөө хэлбэрт оруулахад тусална. Бөглөх тохиромжтой мэдээллийн талаар зарим санаа авъя гэвэл бизнес төлөвлөгөөний загварыг үзнэ үү:

Бизнес төлөвлөгөөний загвар (Бүтээгдхүүн): Widget корпораци

 

Бизнес төлөвлөгөөний загвар (Үйлчилгээ): Smith E-Commerce Consulting

Одоо та өөрийн бизнес төлөвлөгөөг эмхэлж эхэлж болно. Хэрэв та бизнесээ сонгоогүй байгаа бол дадлага хийхийн тулд нэг бизнес сонгоно уу. Microsoft Word document файлууд буюу принтертэй ажилладаг вэб хуудас байдлаар татан авч болох, хичээл бүрт зориулсан, анхаарал татах, тусгай бизнес төлөвлөгөөний загваруудыг оруулсан болохыг сана. Тиймээс одоо эхэл!

1 дүгээр хэсэг: Бизнесийн танилцуулга

 

2 дугаар хэсэг: Эрхэм зорилго ба хүмүүс

Бизнес төлөвлөгөөний загвар бөглөх тухай зааврууд:

  1. Нүд бүр ТОМ ҮСГЭЭР бичсэн байнгын гарчигтай
  2. Гарчиг бүрийн дор "энд оруул" гэж дууссан өгүүлбэр орсон байгаа. Энэ нь ямар мэдээлэл оруулахыг зааж өгнө. Та зайг дүүргэж бичих тусам нүднүүд томорно. Тиймээс та хэрэгцээтэй бүх зайг ашигла.
  3. Нүд бүрийг бөглөсний дараа уг нүдний байнгын гарчиг болон бөглөсөн мэдээллээ үлдээгээд "энд оруул" гэсэн өгүүлбэрийг арилга.

Хичээлийг цааш үргэлжлүүлэнгээ бизнес төлөвлөгөөний
хэсэг бүрийг бөглөхийг бид танд зөвлөж байна.

1-12 дугаар бүх бүлгүүдэд зориулсан загварыг нэг файлаар компьютертаа татан авч болно:

1-12 дугаар хэсэг: Бүгд

Судалгааны үр дүн, урьдах түүх намтрын материалыг хангалттай оруул. Урьдах түүх намтрын мэдээлэл, өөрийн намтар, график, хүн ам зүй, судалгааны мэдээ зэргийг хэрэглэж, сонирхолтой болго. Бизнес төлөвлөгөөгөө хийж дуусаад хэвлэж, 12 хэсгийг цуглуулан эмхэл.

Бизнес төлөвлөгөөний өөр олон загварыг номын сан, номын дэлгүүр, программ хангамжаас олж авч болно.

[Дээшээ буц]

2 ДУГААР БҮЛЭГ Асуулт хариулт: Бизнес төлөвлөгөө

 

3 дугаар бүлэг рүү оръё: Компьютер, харилцаа холбооны үндсэн хэрэгсэл

 


Copyright © 1993, 1997-2003, My Own Business, Inc. All Rights Reserved.